220 жилийн өмнө битүүмжилсэн илгээмжийг нээлээ

АНУ-ын Бостон хотын Дүрслэх урлагийн музейн ажилтнууд орон нутгийн хууль тогтоох байгууллагын барилгын суурийн хананд тэртээ 1795 онд нууж хадгалсан зэс бортоготой илгээмжийг онгойлгосон байна. 4,5 кг жинтэй энэ савны бөглөөг авахын тулд ажилтнууд нийтдээ дөрвөн цаг зарцуулжээ.

Эртний энэ илгээмж дотроос хуучны 20зоос, америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны дүр бүхий хүрэл медаль, сонин, төрөл бүрийн баримт бичиг гарчээ.

Хуучныилгээмж нээх ёслол дээр тус мужийн Төрийн нарийн бичгийн дарга Уильям Гэлвин “Массачусет мужийн түүх бол Америкийн түүхгэсэн үг” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр болэнэ илгээмж бол АНУ-г үндэслэгчдийн талаар өнөөгийнхөнд асар их зүйл хэлж өгөх зүйл гэнэ.

Зэс бортоготой энэ илгээмжийг 2014 оны арванхоёрдугаар сард барилгын усан хоолой засварлаж байсан ажилчид олсон юм. Эрдэм шинжилгээний ажилтнууд бортгыг шууд онгойлгож доторхи зүйлсийг нь гэмтээхгүйн тулд рентген гэрэл, орчин үеийн бусад аргуудаар доторхи зүйлсийг нь мэдэж байгаад ийн онгойлгосон байна.

Эх сурвалж: www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ