Манин шувуу байдгийг тогтоожээ

Иллиноисийн их сургуулийн эрдэмтэд улаан хүрэн өнгөтэй, ховор зүйлийн шувууг 15 сар ажигласны эцэст нэгэн сонирхолтой дүгнэлт хийжээ.

Шувуунд эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль алиных нь шинж байгаа гэнэ. Шинжлэх ухаанд үүнийг манин гэдэг үгээр тайлбарладаг. Хүний хувьд бол эрэгтэй хүйсийн бэлгийн булчирхайг төмсөг гэх бол эмэгтэй хүйсийнхийг өндгөвч гэж нэрлэнэ. Ховорхон тохиолдолд энэ хоёр булчирхай нэг хүнд хоёулаа байж болох бөгөөд үүнийг манин хэмээн нэрлэдэг. Ийм шинж улаан, хүрэн шувуунд байдаг. Шувуу энэ байдлаасаа болоод туйлын ганцаардмал амьдардаг бөгөөд огт жиргэдэггүй болохыг судлаачид тогтоосон байна.

эх сурвалж: 24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ