Н.Төгсцогт мэргэжлийн тамирчин боллоо

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст орж буйгаа олон нийтэд албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр сүүлийн үед АНУ-д бэлтгэл хийх болсон бөгөөд өөрийн цахим хуудаснаа мэргэжлийн боксчны үнэмлэхний зургийг оруулсан байна. Ийнхүү мэргэжлийн тамирчин болох нь хоёр талын ач холбогдолтой аж.

Мэргэжлийн спортод амжилт гаргахад улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөх боломж нээлттэй хэвээр бөгөөд шагнал мөнгөний хувьд ч мөн өндөр байдаг гэнэ. Гагцхүү олон улсын тэмцээн болон олимпод оролцох боломжгүй болдог юм байна.

Лондонгийн олимпийн мөнгөн медальт, дэлхийд данстай манай шилдэг тамирчин Н.Төгсцогт өнгөрсөн намар болсон Азийн наадмын шүүлтэд дургүйцлээ илэрхийлэн, сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн тамирчин болно гэдгээ нэгэнтээ мэдэгдээд байсан билээ. Тиймээс алс нутагт бэлтгэл сургуулилтаа хийх болж, мэргэжлийн боксчны үнэмлэхээ гардан авчээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ