”Дакар” ралли өнөөдөр эхэлж байна
Манай орны баг тамирчид анх удаа "Дакар" раллигийн автомашины төрөлд уралдахаар Өмнөд Америкийг зорилоо. Тэд нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй явсан ба Унгарын багтай хамтран гурван машинаар оролцох ажээ.
Үүнд Монгол улсаас 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдана. Харин механикаар спортын мастер Б.Батболд ажиллах юм.
Уралдаан өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 14 хоног үргэлжлэх юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ