“Мөнгөн өвөл” дугуйн аялал өнөөдөр боллоо

Жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялал өнөөдөр болж байна. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг аялал Туул голоос Гачуурт хүртэл 20-30 км үргэлжлэх юм.

Замын хувьд огцом өгсүүр, уруу газар байхгүй бөгөөд зарим хэсэгт голын мөсөн дээгүүр дугуйгаар явах аж. Нэг баг 9-12 хүнээс бүрдэж байгаа юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ