Худлаа ярьж байгаа хүний АРВАН НЭГЭН шинж

Сэтгэл судлалын мэргэжилтнүүд хүн худлаа ярьж байгааг таних шинж тэмдгүүдийг жагсаажээ. Холбооны Мөрдөх Товчоонд ажиллаж байсан судлаач, доктор Лиллиан Гласс “The Body Language of Liars” номондоо энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг аж.

Хамгийн энгийн хэдэн шинж тэмдэгтэй танилцая.

  • Толгойгоо хөдөлгөх. Асуулт асуухад толгойгоо огцом хөдөлгөж байвал ямар нэг зүйл худлаа байна гэсэн үг.
  • Амьсгалах байдал өөрчлөгдөнө. Худлаа ярихад зүрхний цохилт, цусны даралт өөрчлөгдөж амьсгал нь хүндэрч эхэлдэг.
  • Хөдөлгөөнгүй зогсдог. Сэтгэлийн хөдөлгөөнөө нуухын тулд аль болох хөдөлгөөнгүй зогсож ярьдаг гэнэ.
  • Үгээ давтна. Таныг итгүүлэхийн тулд нэг үгээ олон дахин давтан хэлэх нь элбэг.
  • Хэт их юм ярих. Таныг асуугаагүй байхад маш их мэдээлэл өгч, хэт дэлгэрэнгүй ярьж байвал худлаа байх магадлал нэн өндөр.
  • Амаа гараараа таглах, хүрэх. Энэ нь ямар нэг юм хэлэлгүй нуугаад байгаагийн шинж гэнэ.
  • Биеийн эмзэг хэсгээ гараараа халхлах. Жишээ нь хоолой, цээж, толгой, хэвлий зэрэг. Үүнийг зөнгөөрөө хийдэг.
  • Хөлөө байнга сэлгэж, тогтож ядах. Энэ нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй, тухайн орчныг хурдхан орхиж явахыг хүсч байгаагийн илрэл.
  • Ярихад улам хүнд болох. Ярилцагч этгээд удах тусам ярих чадвар нь муудаж, сандарч эхэлдэг.
  • Нүд цавчилгүй хэт удаан ширтэх. Таныг үнэмшүүлэхийн тулд хэтэрхий удаан, нүд цавчилгүй ширтэж ярих нь түгээмэл шинж.
  • Хуруугаар чичлэх нь нэмэгдэнэ. Ялангуяа ярилцагч этгээд эвгүй байдалд орж, өөрийгөө хамгаалах горимд орсон бол тань руу хуруугаараа чичилж ярих нь ихэснэ.

Эх сурвалж: BI

СЭТГЭГДЭЛ БИЧИХ