Бид шинэ оноор юу уудаг вэ
Оргилуун дарс буюу “Шампанск”-ыг нээх үед үйсэн бөглөө нь хамгийн холдоо 6.71 метр нисдэг.
Гиннесийн амжилтын тухай номонд бүртгэгдсэн эртний оргилуун дарс Пасхи арлаас 2010 оны нэгдүгээр сарын 29-нд Улаан өндөгний баяраар олдсон байна.
Дэлхийн хамгийн үнэтэй оргилуун дарс бол 1838000 ам.доллар хүрсэн Gout де Diamants ("Алмазан Амт ") хэмээх дарс юм. Шилийг бүрсэн алмаз болон 19 каратын цагаан алтаар бүрсэн учир ийм үнэд хүрчээ. Түүнээс биш дарсны амтанд учир нь байгаагүй гэнэ.
Дарс савлах шил нь атмосферийн даралтыг 6-д хүргэж, 10 градус хүртэл хөргөсөн байх ёстой гэнэ. Энэ нь машины дугуйны даралтаас 2-3 дахин өндөр.
Францын Шампань мужид үйлдвэрлэсэн оргилуун дарсны шилэнд 40 сая /40000000/ бөмбөлөг агуулагддаг гэнэ. Нэг шил оргилуун дарсыг сэгсрээд онгойлгоход үйсэн бөглөөний хурд 40 км/цаг байдаг ажээ.
Лонхны дулаан 0.6 J хүртэл, эсвэл шампанск нээх үед гаргасан хүчний 5% бол үйсэн бөглөөний хурд нь 100 км/ц-аас ч илүү.
2013 онд Шампань мужид 349 сая шил буюу 4.4 тэрбум еврогийн үнэтэй оргилуун дарс үйлдвэрлэсэн байна.
Тухайн жил хүмүүс шампанск нээх үедээ 0,6h349000000 = 209400000 MJ буюу 58,17 кВт цагийн хүч гаргажээ. Энэ нь 480 цагийн турш шатсан нь 100 V гэрэлтэй адил гэсэн үг.
Шампань дарс хамгийн ихдээ 30 литрийн саванд савлагдах боломжтой ажээ. Үүнийг «МЕЛЬХИСЕДЕК» (40 ширхэг стандарт лонхонд 750 мл-ийн хэмжээтэй тэнцэнэ) гэж нэрлэдэг байна.
эх сурвалж: gereg.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ