Майли Сайрус дахин нүцгэлэв

Шуугиан таригч Майли Сайрус ээлжит удаагаа өөрийнхөө бие хааг олонд толилуулахаар шийджээ. Энэ удаа тэрбээр Инстаграм дахь бүхий л хяналтыг зогсоох кампанит ажилд оролцож дуран авайн өмнө нүцгэлэхээр болсон байна.

Цахим хуудсан дахь энэхүү кампанит ажилд хэд хэдэн одод оролцсон бөгөөд энэ удаа Майли хөхөө гарган орон дээр хэвтэж буй зургаа байршуулжээ. Энэхүү зургийг нийтлэснээс гадна 22 настай дуучин бүсгүй дагагчдаа ямар нэгэн тэнэг санааг сохроор дагалгүй итгэж байгаа зүйлдээ л эзэн болохыг уриалжээ.

Энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулагчид Майлиг уг арга хэмжээнд оролцсонд талархлаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ