Бээжинд сурч, ажиллаж байгаа хүүхдүүд чинь биеэ үнэлж байх вий

Гадаадад сурахын хажуугаар өндөр цалинтай цагийн ажил хийж буй монгол охид бүсгүйчүүдийн хувьд ихэнхи нь биеэ үнэлж байна гэсэн судалгааг өнгөрсөн жил холбогдох албанаас гаргажээ. Монгол охидын хувьд Бээжинд мэргэжил дээшлүүлж, мундаг боловсролтой болох гэж явдаг ч тэндээ очоод сурдаггүй, харин ажил хийж байгаа нэрийдлээр биеэ үнэлж их мөнгө олдог жишиг тогтжээ. Түүнчлэн тус улсад бусдыг уруу татаж хууран мэхлэх замаар биеийг нь үнэлүүлдэг Монголын бүлэглэл ч байдаг аж.

Тухайлбал, Бээжинд биеэ үнэлж байгаа хамгийн залуу бүсгүй 18 настай бол ахмад нь 40 гаруй насны эмэгтэйчүүд байдаг гэнэ. Тэдэнд Монголд очих бодол огт байдаггүй. Учир нь, “Эх нутагтаа ирээд цалин өндөртэй ажил олдохгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэж тэнгэрт хадсан. Нэг кг мах 10.000 төгрөг болчихоод байхад яаж амьдардаг юм? Амьдрах нөхцөл байхгүй” гээд ерөөсөө ирдэггүй аж. Тиймээс Бээжинд өндөр цалинтай ажил хийж ар гэрээ тэжээж байгаа охид, бүсгүйчүүд олон.

“Таны охин Бээжинд ажиллаад их мөнгө явуулж байна уу? Тэгвэл охин чинь биеэ үнэлэгч болсон гэсэн үг. Бээжинд ямар ч ажил хийсэн их мөнгө олох боломж байдагггүй. Дан ганц ядуу зүдүү амьдралтай охид энэ замыг сонгоод байна уу гэхээр бас тийм биш. Аав, ээж нь боломжийн ажилтай, байртай, машинтай гэх охид байдаг юм. Тэд зугаа цэнгэлийг л илүүд үздэг. Түүнээс гадна хууччуул олон байдаг юм билээ. Олон жил биеэ үнэлээд Бээжинд байртай болчихоод шинэ охидыг нэг өрөөндөө олноор нь байлгаж мөнгө олдог “эгч” нар ч бас бий. Тиймээс эцэг, эхчүүд охидоо ямар ажил хийж байгааг нь нэг анхаарч үзээрэй” хэмээн Бээжинд биеэ үнэлж байгаад ирсэн нэгэн бүсгүй ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ