Обамагийн бэлэг
АНУ-ын тэнгисийн цэрэг, ахмад Наталье Хеймл Афганистан дахь үүргээ гүйцэтгээд өнгөрсөн амралтын өдөр эх орондоо иржээ. Тэрбээр гэртээ ирсэн даруйдаа сүйт залуу Маллие Жертэй хуримаа хийхээр Хавайг зорьсон аж. Тэдний хурим болсон газраас холгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гольф тоглож байжээ. Ерөнхийлөгч хэдэн хоногийн өмнө улсын ажлаас түр чөлөөлөгдөж, Хавайд ирсэн билээ. Обамагаас болж, хурим болох газар хэд хэдэн удаа байраа өөрчилжээ. “Аюулгүй байдлын үүднээс дээрх шийдвэрийг гаргасан” гэж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанаас уламжилжээ.
Энэ үйл явдлын дараа Обама хосоос уучлалт хүсч, хуримын бүх зардлыг нь төлөхөө мэдэгджээ. Обама “Таны дайчин зан чанараар эх орон тань бахархаж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Та хоёрт аз жаргал хүсье. Бал сараа дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй” гэжээ.
Сүйт бүсгүй твиттертээ “Обамагийн бэлэг гайхалтай байлаа” гэж жиргэжээ.
эх сурвалж: ugluu.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ