Малайзын сураггүй болсон онгоцыг АНУ сөнөөгөөд хэргийг нууцалсан гэнэ
Энэ оны гуравдугаар сард Энэтхэгийн далай дээгүүр нисч яваад сураггүй алга болсон Малайзын онгоцны талаар шинэ мэдээ цацагдлаа. Түүнийг Америкийн цэргийнхэн пуужингаар харваж сөнөөсөн гэж Их Британий хэвлэл мэдээллийнхэн мэдээлэв.
Английн "The Independent" сонинд энэ талаар Францын зохиолч бөгөөд "Proteus Airlines" нислэгийн компаний удирдагч асан Марк Дюген батлан ярьжээ.
"Malaysia Airlines" компаний онгоц тухайн үед Куала-Лумпурагаас Бээжин рүү нисч яваад сураггүй алга болсон билээ. "Малайзын тэр онгоцыг Номхон далайд байрласан АНУ-ын цэргийн баазаас харваж устгасан" гэж Марк Дюген ярилаа.
Түүний баталж буйгаар "Boeing 777" онгоцыг харвасны дараа Энэтхэгийн далайд байрлах АНУ-ын цэргийн баазаас холгүй, Диего-Гарсия арал орчимд унажээ. Энэ нь Индостанаас урагшаа 1600 км, Мальдиваас 500 км зайд буюу сураггүй болсон онгоцыг эрэн хайж байсан газраас асар хол гэсэн үг.
"Энэ маш хүчирхэг цэргийн бааз. Америкчууд онгоцны ул мөрийг алдсан нь үнэхээр хачирхалтай. Нууц хуйвалдаан л байх. Орчин үеийн технологийн түвшин 63 метр урт онгоцыг алдана гэж байхгүй, тэгэхээр зориуд санаатайгаар л алдсан. Ул мөрөө нуух гэж" хэмээн Дюген өгүүлэв.
Дюген "Тэр онгоцыг алан хядагчид барьцаалсан гэж АНУ-ын аюулгүйн албаныхан сэжиглээд шууд устгасан. 9-р сарын 11-нийх шиг алан хядах ажиллагаа болохоос сэргийлсэн байх" гэж баталж байна.
Эргэн сануулахад, "Malaysia Airlines" компаний "Boeing 777-200" онгоц 2014 оны 3-р сарын 8-нд сураггүй алга болж, ямар ч ул мөр олдоогүй. Иймээс тус онгоцны 227 зорчигч, багийн 12 гишүүнийг амь үрэгдсэн гэж тооцсон билээ.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ