Даатгалынхантай тохиосон хамгийн сонирхолтой 5 тохиолдол
Даатгалын байгууллага гэдэг нэг бодлын буянтай ч бас ч гэж гар чангатай улс. Тэдэнтэй юу эс тохиох вэ. Хохирлоо нөхөн төлүүлэх гэж элдэв зовлон тоочиж, түмэн бичиг баримт бүрдүүлсэн хүмүүсийн зэрэгцээ хүний санаанд оромгүй сонин тохоилдол бишгүй нэг гардаг гэнэ.
1.Итали бүсгүй Паула Кателли насан туршдаа дурсах хуримынхаа даашинзыг өөрөө урлаад, хулгай авчихаж магадгүй гээд даатгуулж. Хуримынхаа ёслолын үеэр тэр шорлог хийж байгаа газар очих үеэр даашиз нь гэнэт шатаж залуухан хосууд далай руу үсэрч орохоос аргагүй болжээ.
Даашинз ч шатаж бас нороод авах юмгүй болж. Гэхдээ яахав даатгалынхан хохирлын 50 хувийг төлжээ.
2. Умард Каролины нэг өмгөөлөгч нэг хайрцаг үнэтэй навчин тамхи худалдан аваад бүгийг нь даатгуулжээ. Тэрээр тамхиа татаж дуусчихсан атлаа тамхи маань түймэрт шатсан хэмээн даатгалаас мөнгө нэхэмжилжээ. Даатгалынхан мэдээж татгалзаж өмгөөлөгч эр шүүхэд заргалдлаа. Ингээд 15 мянган долларын нөхөн төлбөр олгох болсон ч даатгалынхан шантарсангүй дахин заргалдсанаар өмгөөлөгч эр залилан мэхэлсэн нь илэрч үүнийхээ төлөө хоёр жил хорих ял авч 24 мянган долларын торгууль төлөх болсон байна.
3.Их Британийн нэгэн фермер Айвот Беннет iPhone гар утас худалдаж аваад даатгуулсан гэнэ. Хэсэг хугацааны дараа утас нь ажиллахгүй боллоо хэмээндаатгалын байгууллагад ханджээ. Гэтэл Беннет нэг үнээ нь тугаллах үеэр гар утасаа гар чийдэн болгон ашиглаж байгаад үнээний эхэс дотор унагачихсан юм байна. Даатгалын байгууллага ч татгалзах үндэслэлгүй болохоор утасны үнийг нь бүтэн олгосон гэнэ.
4. АНУ-ын нэг иргэн цоожтой байсан гаражаас минь завь алга боллоо гэж даатгалын байгууллагад ханджээ. Түүний бүрдүүлсэн бичиг баримтаас үзвэл завь нь 30 фут урттай байсан гэнэ. Даатгалынхан хэргийн газар дээр очиж үзтэл гараж нь ердөө 24 фут урттай байгаад мань хүний луйварилрэх нь тэр. Тэр бас л залилан хийх гэснийхээ төлөө торгууль төлсөн байна.
5.Малайзад аялж, зугаалж явсан залуу хос майхан дотор жаргалаа эдэлж байж. Харамсалтай нь тэр хоёр хамаг хувцасаа майхны гадаа орхисон байсныг сармагчингууд хулгайлчихаж. Даатгалын компанийнханэлгээ хөштөл инээлдсэний эцэст хөөрхий хоёрын хохирлыг бүрэн төлсөн гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ