Бие хөшөөд, нозоороод байвал зөгийн балтай бүлээн сүү уугаарай

Монголчууд хэт хотжиж байгаа нь уламжлалт ахуй, заншлаа гээ­хэд хүрээд бай­гаа билээ. Зоогийн газрууд хийцтэй, банш­тай, борцтой цайгаар үйлчилдэг боловч уламжлалт аргаар хийгээ­гүй болохоор ийм цайнуудын ид шидийг өнөөгийн хотын залуус бараг мэддэггүй.

Бидний өвөг дээдэс ядар­гаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар бу­даа­тай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг бай­сан. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядар­­­­гаанд орсон хүнийг утаа­гаар нь утдаг.

Мөн таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайл­даг. Шөл, цайг ядаргааг тай­лахад ихээр хэрэглэдэг бай­сан. Цулхир, хал­гайн үр, хони­ны толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм­ самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төр­лийн цайгаар ядаргааг тайл­на. Эдгээр цайг одоо ч хөдөө­гүүр хаврын цагт чанаж уудаг хэвээрээ.

Уламжлалт аргаар ядар­гааг хоол ундаар ийн тай­лахдаа хам­гийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламж­лалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой гэдэг.

Харин орчин үед ядаргаа тай­лах, эрч хүч оруулж, тол­гой сэргээх зорилгоор янз бүрийн арга хэ­рэглэдэг. Тэд­ний заримаас сонир­хуулъя.

-Унтахынхаа өмнө нэг хал­­бага зөгийн бал идэх

-Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу.

-Оюуны хөдөлмөр эр­хэлж, амар­хан ядардаг хү­мүүс фос­фороор баялаг хүнс­ний бүтээг­дэхүүнүүд болох хушга, газрын самар, буйл­сын самар, вандуй, цурхай загас идэх

-Бие хөшөөгөөд нозоо­роод байвал зөгийн балтай бүлээн сүү уу.

-Ядаргаатай тэмцэх нэг сайн арга бол усан эмчилгээ. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шүрших. Толгой, цээж, чихээ хүйтэн усаар шавших. Ун­тахын өмнө тайвшруулах ув­идастай ургамлын хандтай ваннд орох. Эсвэл хөлөө 42 хэмийн ха­луун усанд дүрэх. Усан бассейнд хичээллэх.

-Ядаргаа тайлах бас нэг арга бол хөлөө халуун бү­лээн, давстай усанд дүрэх юм.

-Мөн ядаргаа тайлах ил­лэг хийлгэх.

эх сурвалж: emegteichuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ