Ц.Алдармаа хэнийг занаад байна вэ?

“Шинэ үе” продакшнд хамтран зүтгэж ирсэн Д.Оюунтуулыгаа халуун усаар шалзалсан жүжигчин Ц.Алдармаад бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс 7 жил арав хоногийн хорих ял оноосон билээ. Тэрбээр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсан.

Тэгвэл тэр саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нэг хүнтэй тооцоо бодно оо” хэмээн бичиж олныг гайхшруулаад авлаа. Тийнхүү бичсэнийг нь уншсан хүмүүс Ц.Алдармааг үнэхээр танхай балмад зантай нэгэн юм уу, эсвэл түүний шарыг гэмших сэтгэлгүй болтол нь гозойлгоод байна уу гэж гайхахад хүргэж байгаа юм.

эх сурвалж: grandnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ