Гурван орны эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Эрээн хотын намын хорооны дарга Мин Шин Дунг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар болон Эрээний хот хамтын ажиллагааны гэрээтэй ч Төлөөлөгчийн газар болон албан ёсны байргүй өдийг хүрсэн. Тиймээс энэ асуудлыг даруй шийдвэрлэхээр болжээ.
Мөн энэ оны наймдугаар сарын 20-нд Эрээнд болох “Монгол, Орос, Хятадын Эдийн Засгийн хамтарсан тав дахь удаагийн чуулга уулзалт”-ыг хамтран зохион байгуулахаар болов. Үүнээс гадна Эрээн хотод нээгдэж байгаа Өвөр Монголын Багшийн их сургуулийн салбар сургуульд манайхаас 100 хүүхэд элсүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ