ОХУ-ын шинэ оны “хүслийн жагсаалт”

Өнгөрөгч онд дэлхийн улстөрийн тавцан дээр өрнөсөн үйл явдлуудаас улбаалан, айлчлан ирж буй шинэ онд Орос орон ямархуу хүсэлтэй байж болох талаар сэтгүүлчид тоймлон гаргажээ. Үүнд:

-АНУ-ын Ерөнхийлөгч Оросын талаар ярьж байхдаа юу ярьж байгаагаа мэддэг байгаасай;

-Оросын эсрэг хориг арга хэмжээ үйлчилж буй үед Украинд Оросын зүгээс санхүүгийн тусламж үзүүлэхэд оролцохыг шаардахаа Баруун зогсоогоосой;

-Ард түмний хүсэл зоригийн бодит илэрхийлэл /Оростой нэгдэх талаар Крымд явагдсан бүх нийтийн санал асуулга/ болон Украинд явагдсан зохиомол сонгуулийн хоорондох ялгааг олж харж чадахгүй бол Барууныхан ардчиллын тухай ярихаа болиосой;

-Барууныхны зүгээс хууль ёсоор сонгогдсон засгийн газрыг унагааж, оронд нь бүр муугаар солихоо болиосой /Украин шиг/;

-Вашингтон болон түүний холбоотнууд өөрсдийн дур хүсэлдээ хянамгай ханддаг болоосой. Москвад хүч хэрэглэж байгаа явдал эцэстээ ЕХ-г үгүй хийж, Америкийн эзэнт гүрэнд эмх замбараагүй байдал бий болох үрийг тарьж байж ч болох юм шүү;

-ОХУ-ын иргэний амь амьдрал америкчууд болон европчууд шиг үнэ цэнэтэй гэдгийг Барууныхан ухаараасай;

-Дэлхийн бүхий л улс орнууд өөрийн үндэсний ашиг сонирхлоо хамгаалан, түүнийхээ төлөө тэмцэх эрхтэй гэдгийг Барууныхан ойлгоосой;

-Сэжигтнүүдийг тамладаг байсан тухай илтгэл нийтлэгдсэнээс хойш АНУ “үнэт зүйлсийн” тухай ярихаа болиосой;

-Виктория Нуланд “жигнэмэг тараах” хүсэл төрсөн үедээ Саудын Араб болон Персийн булангийн бусад орнууд руу очоосой;

-Дэлхийн хоёрдугаар дайны үед фашизмтай хийх тэмцэлд амь насаа өргөсөн сая сая хүмүүсийн гэгээн дурсгалыг Баруунд хүндэтгэн, Украин дахь фашист болон хэт даврагсдын үзэл суртлыг Вашингтон авч үзэн, зайгаа бариасай.

Д.Мигаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ