"Бөртэ чоно"-ын шилдгүүд тодорчээ

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулдаг оны шилдэг тамирчин,дасгалжуулагчдыг тодруулах “Бөртэ чоно” ёслол МҮОНТВ-ийн 600-гийн студид боллоо.

Энэ удаа олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг болон спорт тоглоомын баг, дасгалжуулагч, шилдэг залуу тамирчин гэсэн номинацид шилдгүүдийг тодруулжээ.

Оны шилдэг эмэгтэй тамирчид:

  • Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: С.Цэрэнчимэд /Чөлөөт бөх/
  • Шилдэг эмэгтэй тамирчин М.Уранцэцэг /Жүдо бөх/
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн эмэгтэй багийн тамирчид

Оны шилдэг эрэгтэй тамирчид:

  • Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин:Г.Болдбаатар /Жүдо бөх/
  • Шилдэг эрэгтэй тамирчин:Г.Мандахнаран /Чөлөөт бөх/
  • Шилдэг эрэгтэй тамирчин:Д.Отгондалай /бокс/

Оны шилдэг дасгалжуулагчид:

  • Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Хосбаяр /Чөлөөт бөх/
  • Шилдэг дасгалжуулагч: Д.Баттулга /жүдо бөх/
  • Шилдэг дасгалжуулагч:Ц.Цогтбаяр /Чөлөөт бөх/

Оны шилдэг баг: О.Баярцогт дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг.

Оны шилдэг залуу тамирчин: Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөх/

Оны шилдэг шүүгч: Б.Төмөрбаатар

2014 оны спортын шилдгүүд:

  • Оны шилдэг олимпийн танхим: 84 дүгээр сургууль Москва олимпийн танхим
  • Шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн Афин олимпийн зөвлөл
  • Шилдэг олимпийн зүтгэлтэн: Х.Зоригтбаатар
  • Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Ч.Даваадорж
  • Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Д.Энхбат /Таэквонда/

Оны шилдэг спортын холбоо:

  • Монголын жүдо бөхийн холбоо
  • Монголын чөлөөт бөхийн холбоо
  • Монголын олимпийн боксын холбоо

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ