ШУТИС-ийн оюутнууд эдийн засагт хэмнэлттэй "Эко машин" үйлдвэрлэжээ
БНХАУ 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашинуудын дунд “Эдийн засагт хэмнэлттэй автомашин” гэсэн судалгааг явуулжээ.
Энэ судалгаанд нийт зургаан сая жолооч хамрагдаж, таван асуултад хариулсан байна.
Ингэхдээ:
- “100 км-т зарцуулах шатахууны хэмжээ”,
- “Моторын багтаамж, байгальд ээлтэй эсэх”,
- “Загварын шинэчлэл, шийдэл”,
- “Явах эд ангийн сэлбэгийн үнэ”,
- “Нийт худалдан авагчдын сэтгэл ханамж” гэсэн асуултанд хариулжээ.
Судалгааны дүнд “Эдийн засагт хэмнэлттэй автомашин”-ыг “Форд Фиеста” тэргүүлсэн байна. Тэгвэл бид ч бас ийм машиныг сонирхсоор ирсэн.
Өнөөдөр байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, шатахуун бага зарцуулдаг машиныг хайсаар бид манай нөхцөлд хамгийн багадаа 100 км-т 4-6 литр “иддэг” “Элентра”, “Аксент”, “Тоёота Приус” зэрэг машинуудыг өргөн хэрэглэдэг болсон.
Мөн хэдэн жилийн өмнөөс манайд орж ирсэн цахилгаан болон бензин хөдөлгүүрийн хосолсон хувилбар Hybrid машиныг хэрэглэж байна.
Тэгвэл их хотын ачаалалтай замд шатахуун бага зарцуулдаг, овор багатай цахилгаанаар ажилладаг ийм нэгэн машиныг ШУТИС-ийн оюутнууд бүтээжээ.
ДӨРВӨН ШИРХЭГ ЗАЙГААР 50 КМ ЯВАХ БОЛОМЖТОЙ
Тус сургуулийн оюутнууд өмнө нь механик автомашин хоёрыг бүтээсэн гэдэг. Харин энэ удаа бүрэн цахилгаанаар явдаг, өөрөөр хэлбэл ямар нэгэн дотоод шаталтын хөдөлгүүр байхгүй автомашиныг зохион бүтээжээ.
Энэ мэдээллийн дагуу ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутнуудтай уулзахаар тус сургуулийг зорьсон юм. Биднийг очиход, оюутнууд зав муутайхан угтав. Учир нь их, дээд сургуулиудын хоёрдугаар улирлын шалгалт эхэлсэнтэй холбогдуулан ойрын өдрүүдэд шалгалт ихтэй байгаа ажээ.
Тиймээс зарим оюутнаас ойр зуурын мэдээллийг тодруулж асуусан юм. Механик инженерийн сургуулийн оюутнууд цахилгаан хөдөлгүүрт машинаа БНСУ-д жил бүр зохион байгуулагддаг “International Student Green Car Competition’' тэмцээнд оролцохын тулд зохион бүтээжээ.
Уг тэмцээнд олои улсын их, дээд сургууль, коллежийн оюутнууд нь өөрсдийн зохибн бүтээсэй бүрэн цахилгаан болоы гибрид төрлийн бага оврын аптомашииаараа уралддаг аж.
Энэ тэмдээнд тус сургуулийн оюутнууд амжилттай оролцож, тавдугаар байрын шагнал хүртсэн гэдгийг оюутнууд хэлж байв.
Уг машиныг Механик имженерийн сургуулийн III,IV курсийн найман оюутаи хоёр зовлөх багшийнхаа хамтаар дөрвөн сарын турш хийж бүтээжээ.
Мөн цахилгаан машиныг зохион бүтээсэн оюутнуудад хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдээд өгчихвөл эх орондоо цахилгаан хөдэлгүүртэй эко машин үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг хэлж байсан.
Түүнчлэн нэг литр шатахууны үнээр 100 гаруй км явдаг автомашинтай болчихвол түрийвчинд ч, түгжрэлд ч ээлтэй шүү дээ гэв. Тэдний хэлж буйгаар, энэ машин нь 25 кв-ын цахилгаан хөдөлгүүртэй. Цагт 100-гаад км/ Цагийн хурдтай давхидаг. 14-15 секунтэд 100 км хурдаа авдаг. Баттерейн цэнэг дүүрэн үед 50-60 км явдаг гэнэ.
Цагт 100-гаад км/ Цагийн хурдтай давхидаг. 14-15 секунтэд 100 км хурдаа авдаг. Баттерейн цэнэг дүүрэн үед 50-60 км явдаг гэнэ.
Тиймээс дээрх машиныг бүтээхэд гар бие оролцсон багш нартай уулзав.
Н.Мөнхзул:Бид хоёр дахь машинаа хийгээд байна
-Танай сурпулийн оюутнууд цахилгаан машин зохион бүтээж, олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гэсэн. Анхны бүтээл үү, машинаа товчхон танилцуулаач?
-Энэ цахилгаан машиныг тэмцээнд оролцох зорилгоор хийсэн. Энэ автомашин нь 80 ампер цагтай дөрвөн ширхэг зайгаар ажиллана. Нийлбэр хүчдэл нь 48 вольт болно.
Тэмцээнд оролцох учраас зорчигчийн суудал гэсэн ойлголт байхгүй, зөвхөн жолоочийн суудалтай. Дөрвөн ширхэг зайны цэнэгээр 50 км явах боломжтой.
Дээд хурд нь 60 км\цаг хурдтай явах машин юм. БНСУ-д болдог олон улсын тэмцээнд бид хоёр дахь удаагаа оролцож байгаа. Амжилтын хувьд тавдугаар байранд орсон.
-Энэ машиныг хийхэд хэдэн оюутан оролцсон бэ. Судалгааны ажлыг хэр хугацаанд хийв?
-Энэ цахилгаан машиныг хийхэд бид гурван жилийг зарцуулсан.
БНСУ-д, жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн хагас бүтэн сайнд болдог олон улсын “International Student Green Car Competition” нэртэй бүрэн цахилгаан автомашины тэмцээнд оролцсон.
Энэ тэмцээнд манай сургуулийн /ШУТИС-ийн Механик инженерийн сургууль/ найман оюутан оролцож, айргийн тавд орсонд манай сургуулийн ба нар болон оюутнууд баяртай байгаа.
-БНСУ-д зохион байгууллагддаг тэмцээний талаартовчхон мэдээлэл өгөөч?
- “International Student Gre Car Competition” тэмцээнд нийт 41 баг оролцсоноос бид тавдугаар байрт орсон нь багийн хувьд том амжилт юм.
“Green car" тэмцээн нь:
- 200 метр зайд хурд авахуулах хугацаа,
- Автомашины жолоодогдох болон маневрлах чадварыг шалгаруулах
- Аккумляторын зайн бүрэн цэнэгээр 45 киломитр зайд уралдах зэрэг төрлөөр явагддаг.
Тэгээд нийлбэр дүнгээр байр эзлүүлдэг. Тус тэмцээн нь оюутан залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, шилдэг шийдлийг боловсруулах, багаар хамтарч ажиллах чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иймээс төр засгаас бодлогоор дэмжин оюутан залуусын хийж бүтээх нөхцөлийг нь хангаад өгвөл бид хаана ч хэнтэй ч өрсөлдөхөд бэлэн болсон байна.
эх сурвалж: zuunii medee
СЭТГЭГДЭЛ БИЧИХ