2014 оны хамгийн гайхалтай хуримууд

Улиран одох гэж буй 2014 оны хувьд жинхэнэ дэлхийн алдартнуудын хуримын хур буусан жил байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь бидний хуримаа хийхийг нь тэсэн ядан, хоног тоолон хүлээж байсан хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нар 7 жил хамт амьдарсны эцэст гэрлэлтээ батлуулснаас гадна Ким Кардашн, Кание Уэст, жүжигчин Жорж Клууни гээд дэлхийн урлаг соёлын олон олон алдартнууд өөрсдийн хайрын эзэдтэйгээ амьдралаа холбож гэрлэлтээ батлуулцгаасан юм. Хайр сэтгэл гээч энэхүү ариун нандин холбоосоор амьдралаа холбоцгоосон эдгээр алдартнуудын гайхалтай хуримын ёслолуудыг дараах зургуудаас эргэн харцгаая.

Брэд Питт, Анжелина Жоли нарын хурим

Кание Уэст, Ким Кардашн нарын хурим

Соланж Ноулз, Алан Фергусон нарын хурим

Жессика Симпсон, Эрик Жонсон нарын хурим

Жорж Клууни, Амал Аламуддин нарын хурим

Maroon 5 хамтлагийн гоцлол дуучин Адам Левин болон Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Беханти Принслоо нарын хувьд энэ жил хуримаа хийсэн ч тэдний хуримын зураг одоог хүртэл олонд ил болоогүй байгаа юм.

Жүжигчин Скарлетт Йохансон, Ромайн Дауриак нар энэ жил нууцлагдмал байдлаар гэрлэлтээ батлуулсан хэдий ч мөн л одоог хүртэл хуримын гэрэл зураг нь ил болоогүй байгаа юм.

эх сурвалж: lag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ