Үндэсний хэмжээнд ядуурал буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн ядуурлын үзүүлэлтүүдийг улс, бүсийн төвшинд тооцжээ. Үүнээс харахад 2012 оны эцсээр манай улсад ядуурал 27.4 хувь буюу 700 мянга гаруй хүн амьжиргааны баталгаажих түвшнээс дооггуур орлоготой амьдарч байжээ. Энэ нь жилийн өмнөхөөс бага зэрэг буурсан үзүүлэлт. Өнгөрсөн оны мөн үед ядуурал 29.8 хувьтай байжээ. Манай улсад ядуурал буурсан нь баялгийн хуваарилалт нэмэгдэж, ажилгүйдэл багассан, мөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэмэгдсэнтэй холбоотой юм байна.
Үндэсний статистикийн хорооноос судалгаа хийхдээ 111 мянга 232 өрхийг сонгон хамруулсан. Ингэхдээ өрхийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ 118 мянга 668 төгрөгөөс доош бол тухайн айлыг ядуу гэж үздэг. Иймээс ядуурлыг тогтоох төвшин нэмэгдсэн байна. Тухайлбал 2010 онд өрхийн дундаж орлого 813 мянган төгрөг байсан бол 2013 оны эхний улирлын байдлаар 954 мянга болов. Гэсэн ч өрхийн нэг гишүүнд ногдох 118668 төгрөг нь харьцангуй доогуур үзүүлэлт ажээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ