Сүйт бүсгүйчүүд сураггүй алга болжээ
Саяхан Хятадын Хэбэй мужид 100 орчим бүсгүй сураггүй алга болсон хэрэг гарсныг цагдаа нар мөрдөж байна. Алга болсон бүсгүйчүүд хятад залуучуудтай гэр бүл болохоор зуучлуулсан Вьетнам улсын иргэд байв. Нийгмийн дунд түгшүүр төрүүлээд байгаа энэ хэрэг хүний наймааны хам хэрэг байж болох талтай гэж үзжээ. Тэдгээр бүсгүйчүүд сайн дураараа, нууцаар эсвэл хүчээр барьцаалагдсан байсан уу? гэсэн асуулт дагуулж байгаа юм.
Цагдаагийн ажилтны үзэж байгаагаар энэ хэрэг гэр бүл зуучлах товчоотой гэмт хэрэгтэн хуйвалдсан байж болзошгүй ажээ. Хорин жилийн өмнө үүнтэй ижил төстэй хэрэг гарч байсан байна.
Өнгөрсөн сарын 20-ны орой гэр бүл зуучлуулсан бүсгүйчүүд нөхөр болох залуучуудтайгаа оройн зоог барихаар цугларсан ч тэдний хэн нь ч иргэж ирээгүй юм.Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдний нэг байж болох бүсгүй тэр оройн зоогийн дараа ухаан алдаж сэрснээр гэр уруугаа зугтаж ирсэн гэсэн мэдээллийг цагдаад өгчээ.Үүнээс үзэхэд бүсгүйчүүд тухайн бүс нутагт далд оршдог хүний наймааны сүлжээний гэмт хэргийн золиос болсон байх магадлал өндөр байна.
Хятад улсад хүний наймааны асуудал томоохон асуудлуудын нэг болж байгаа бөгөөд Вьетнам, Мянгар, Лаос зэрэг орноос гэр бүл зуучлах товчоогоор зуучлуулан Хятад улсад ирдэг бүсгүйчүүд энэ хэрэгт олноор өртдөг ажээ. Хятадын цагдаагийн газар хүүхдийн наймаа, бэлгийн боолчлол, хүчээр биеийг нь үнэлүүлэх зэрэг явдалтай тэмцэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа юм.
эх сурвалж: mass.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ