Банкуудад 101.5 сая юань худалдав
Төв банкны гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 53.2 сая ам.доллар, 101.5 сая юань худалдан авах санал ирүүлснээс 1438.98 төгрөгийн хаалтын ханшаар 35 сая ам.доллар худалдан авчээ. Харин юанийн ханш 233.38 төгрөг болсон байна.
Мөн арилжааны банкууд өнөөдөр валютын своп хэлцлээр 40 сая ам.доллар худалдан авах санал тавьж, Монголбанк үүнийг зөвшөөрч, валютын захад ам.доллар нийлүүлэв.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ