Япончууд шинэ төмөр замын зөвлөх боллоо

“Монголын төмөр зам” ТӨХК“Шинэ төмөр зам” төслийн санхүү, хууль, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани шалгаруулжээ.Энэ тендерт гадаад, дотоодын 16 компани оролцсоноос Японы “Ниппон Коэ” шалгарсан байна. “Ниппон Коэ“ компани “Монголын төмөр зам”-тай Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан гэж мэдээллээ. “Шинэ төмөр зам” төслийн дагуу Ухаахудаг-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлд төмөр замын сүлжээ байгуулах юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ