Том хөхт модель бүсгүй “Боруссия”-гийн хөлбөмбөгчинд гайхалтай санал тавьжээ
Германы “Боруссия” багийн хөлбөмбөгчин Марко Ройс саяхан жолооны үнэмлэхгүй машин барьж яваад 540 мянган еврогоор торгуулсан билээ. Үүнээс гадна тэрбээр ойрын хугацаанд жолоо барих эрхгүй болсон байна.
Энэ мэдээг сонссон Маркогийн фанатууд сэтгэлээр унаж, зарим нь түүнд итгэмээргүй санал тавьжээ. Тухайлбал герман гаралтай Америкийн модель Жордан Карвер гэгч бүсгүй түүний хувийн жолооч болох санал гаргасан байна. 28 настай, том хөхөөрөө алдартай энэ модель “Марко, хайрт минь. Би зөвхөн чиний жолооч болоод зогсохгүй жолооны эрхээ авахад чинь туслахыг хүсч байна. Чи зүгээр миний саналыг хүлээн зөвшөөрөхөд л хангалттай. Эсвэл чи миний амраг болж, намайг хайрлах юм уу “Боруссия”-гаасаа “Бавария” руу орж ч болно. Энэ бага зэрэг хачирхалтай санагдаж болох ч аль ч хувилбар нь гайхалтай шүү” хэмээн бичжээ. Одоогоор 25 настай хөлбөмбөгчин моделийн саналд хариу өгөөгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ