Нэг солонгос хүн жилд 74 бэлэн гоймон хэрэглэдэг

Дэлхийн бэлэн гоймонгийн холбоо буюу WINA дэлхийн 15 орныг хамруулан гоймонгийн хэрэглээний судалгааг явуулжээ. Улмаар гоймонгийн хэрэглээ хамгийн өндөртэй орноор Өмнөд Солонгос улс тодорсон байна.
Тус улсын нэг хүний жилд хэрэглэх бэлэн гоймонгийн хэрэглээ 74 бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн өндөр байгаа аж. Харин хоёрдугаарт Вьетнам оржээ. Нэг вьетнам хүн жилд 60 бэлэн гоймон хэрэглэсэнбол Индонезийн нэг хүн тутамд жилд 57 бэлэн гоймон ногдон гуравдугаарт бичигдсэн байна.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагын мэдээлж буйгаар 2013 онд бэлэн гоймонгийн борлуулалтын дүн нэг их наяд 972.8 тэрбум вон байжээ. Харин энэ жилийн хувьд өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр борлуулалтын нийт дүн нэг их наяд 435,8 тэрбум воныг давсан байна. 2013 онд тус улсын бэлэн гоймон үйлдвэрлэл590 мянган тонн байсан бөгөөд нийт дүн нь хоёр их наяд 12.4 тэрбум вон байжээ. Түүнчлэн, бэлэн гоймонгийн экспортын нийт дүн хоёр их наяд 10 сая тэмбум ам.доллар байсан бөгөөд 2008 оны 130 сая ам.доллартай харьцуулахад 64 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

эх сурвалж:mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ