Таргалалтыг хамгийн ихээр дэмждэг хоол хүнс
Та бидний өдөр бүр анзааралгүй идэж байдаг хүнсний зүйлс таргалалтыг хамгийн ихээр дэмжиж байдаг аж. Ингээд турах гэж хоолоо сойн, хичнээн хичээгээд ч турж чадахгүй байгаа бол та доорхи хүнсний бүтээгдэхүүнүүд анзааралгүйгээр идчихээд байна гэсэн үг. Ингээд турахыг хүсэж буй та доорхи хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй шүү!
Шоколадтай чихэр, боов
Хоол хүлээж байх зуураа ам руугаа ганц нэгийг хийчихдэг үү? Амт нь дэндүү гоё болохоор дахиад нэгийг… Гэтэл нэг маань /ганц ширхэг нь/ 230 ккал юм байна. Энэ их калорийг “шатаах”-ын тулд 1-2 цаг орчим гэрийн ажил хийх шаардлагатай болдог гэнэ. Уг нь тэгж өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй мэт.
Баяслагтай зайдас, гамбургер
Түргэн хоолны нэгэн төрөл. Хоол хийхээс залхуурахдаа ганц бие хүмүүс, залуу гэр бүлийн авч хэрэглэх дуртай хүнс гэж Америкийн хоол зүйчид томъёолсон байдаг. Гэтэл гэм хоргүй мэт энэ зууш 770 ккал гээд бодчих. Хэрэв та долоо хоногт 2-3 удаа ийм хоол /пицца ч мөн адил/ иддэг бол турах тухай мартсан нь дээр.
Мөхөөлдөс
Зуны халуунд мөхөөлдөс шиг хэрэгтэй хүнс ховорхон. Тэгээд ч арааны шүлс асгарам мөхөөлдөс төрөл бүрээрээ байна. Дуртайгаа сонго. Гэвч бяцхан мөсөн хоол 270 ккал гэдгийг мартуузай. Тиймээс хэрэглээндээ хяналт тавихаас өөр аргагүй.
Төрөл бүрийн ундаа, кола
Эдгээрийг тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд муу гэдгийг бид мэднэ. Гэтэл ийм төрлийн ундаа ойр ойрхон давтамжтай уувал таргалуулдаг айна. Турахад шингэн зүйл тустай ч үүнд ус, өтгөн бус цай, жимсний цэвэр шүүс зэрэг орно.
Боов, боорцог, амтат бялуу
Хоол болох зуур түр зуур боов боорцог үмхчихдэг зуршил бидэнд бий. Хэрэв та турах зорилготой бол үүнээс татгалз. Өлсөөд хэцүү байвал зүсэм хар, бор талх идсэн нь хавьгүй дээр. Учир нь боов боорцог нь амтат бялууны адил илчлэг ихтэй хүнс гэдгийг санууштай /550 ккал/. Энэ нь нэг цаг гучин минут бүжиглэх энергитэй тэнцэнэ.
Телевиз үзэхдээ юм идэх
Мэдээж та телевизийг ажил тарсны дараа орой, тав тухтай үздэг биз ээ. Сонирхолтой нэвтрүүлэг, кино үзэж байх үед өөрийн эрхгүй элдэв төрлийн чипс, самар, шарсан төмс зэргийг идчихдэг. Гэтэл цаг аль хэдийн оройн 20, 21-н цагийг давчихсан байдаг. Нөгөө 19 цагаас хойш юм идэхгүй гэдэг ч өнгөрөө. Хэрэв та иймэрхүү байдлаар хоолны дэглэм барьдаг бол хэзээ ч турахгүй.
эх сурвалж: emegteichuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ