“100 мянган айлын орон сууц хөтөлбөр” –ийн хохирогчид төр, засгийнханд хандлаа

Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 341-р тогтоолоор батлагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн санхүүжилт зогсосноос түүнд хамрагдан урьдчилгаа төлбөрөө төлсөн 200 гаруй өрх эд хөрөнгө, сэтгэл санааны ихээхэн хохирол амсаад байгаагаа “Хэвлэлийн хүрээлэн”-д болсон хурлаар мэдэгдэв.

Хохирсон иргэд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад хүсэлт, гомдлоо удаа дараа бичгээр болон хэвлэл мэдээллээр хүргүүлж, жагсаал цуглаан хийсэн ч Засгийн газрын зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй юм байна. Тэд тус хөтөлбөрийг өмнөх Засгийн газрын алдаатай бодлого хэмээн тайлбарлаж , үүгээр шалтаглан журамд өөрчлөлт оруулж, жилийн 7-9 хувийн хүүтэй зээл олгож, Монголбанктай хамтарч санамж бичигт гарын үсэг зурсан ч, нэг ч айлын хохирлыг барагдуулаагүйг хэллээ.

Учир нь санхүүжилтийг нь зогсоож хөтөлбөрийг хөшинг байдалд оруулсны улмаас байранд орсон иргэд сар бүр үлдэгдэл төлбөрөөсөө алданги тооцуулан зургаадугаар сарын нэгнээс суцаа чөлөөлж, гудамжинд гарахад хүрсэн төдийгүй, байрандаа ороогүй өрхүүдийн гэрээг цуцалж, сууцыг зарахад хүрчээ. Гэхдээ байраа хураалгаад зогсохгүй, урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувийг бас суутгуулж байгаагаа хэлж байлаа. “Иргэд ингэж хохирч байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний Засгийн газар ямар нэг арга хэмжээ авалгүй, намчирхан шоудаж байгаад иргэд бухимдалтай байв. "Хохирлоо барагдуулахыг эрх баригчдаас шаардаж байна. Ямар нэг хариу өгөхгүй бол ирэх долоо хоногт өлсөглөн зарлана гэж” Д.Булганчимэг, Б.Одонтуяа нарын төлөөлөл мэдэгдлээ.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ