Сэтгүүлчид даатгалтай боллоо

Сэтгүүлчдийг хамгаалах даатгалыгМонголын сэтгүүлчдийн эвлэл “Практикал даатгал” компани бий болгожээ.

Энэхүү даатгал нь сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон 24 цагийн турш гэнэтийн болон санамсаргүй байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлыг нөхөн олгодог ач холбогдолтой юм байна.

Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн ажилчдын ажлын онцлогт тохируулсан зургаан төрлийн эрсдэлийг багтаажээ.

Тодруулбал, техникийн, ахуйн, байгалийн, мал болон араатан амьтны нөлөөгөөр үүсэх, бусдад хорлогдох, мэс болон суманд өртөх, дайн байлдаан, үймээн самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар, цөмийн зэвсгээс үүдэлтэй эрсдэлүүд багтах аж.

Түүнчлэн машин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, цахилгааны хүчдэл дэлбэрэлт, шаталт, дулаан сүлжээний гэмтлийн нөлөөлөл, элдэв зүйлд цохиулах, хавчуулах, унаж бэртэх, хальтрах, зам тээврийн осолд өртөх, зүсэгдэх, түлэгдэх, гал түймэр, үер, газар хөдлөлт, аянга цахилгаанд цохиулах, наранд цохиулах, хөрсний нуралт, цөмрөлт, ус шаварт унах мал, амьтанд дайруулах, мөргүүлэх, хазуулах, өшиглүүлэх, чирэгдэх зэрэг эрсдлүүд ч орсон байна.

Гэхдээ даатгуулагч даатгалын хураамж болох жилийн 50 мянган төгрөгийг төлөх юм. Үнэлгээний доод хэмжээ нь таван сая төгрөг байх ажээ.

эх сурвалж: gereg.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин