Селфидэхэд учир бий
Технологийн дэвшилтбүхэн хүмүүсийн хэрэглээнд шинэ өөрчлөлт, шинэ боломжуудыг бий болгодог гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэдгээрийн нэг нь "Селфи" мөн. Таалагдсан газраа, хүссэн позоор зогсож, нүүр царай, биеийн элдэв хөдөлгөөнийг гар утас хэмээгч бяцхан шидэтний бичил дурангаар буулгах нь бас ч зугаатай бөгөөд сонирхууштай л зүйл.
Селфи нь зөвхөн сонирхол, зугаа цэнгэл төдийхнөөр ч тогтсонгүй. Селфи хөгжихийн хэрээр түүнд зориулсан “Instagram” цахим хуудас хүртэл бий болж, түүгээр дамжуулан олон нийтэд алдаршсан хүмүүс ч бас байх аж.
Жишээлэхэд л “Сэлфигийн хаан” гэгдсэн 37 настай Benny Winfield гэгч бөгөөд эмнэлгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг компанийн үйлчилгээний ажилтан. Тэрээр онлайнаар, Benny-г "The King of The Selfie Movement" буюу “Сэлфи хөдөлгөөний хаан” гэдгээрээ олон нийтэд танил болсон төдийгүй түүний өдөр тутмын нэрийн хуудас болсон Инстаграм дээрх инээмсэглэж буй сэлфиг нь олон мянган хүн дагалддаг гэнэ шүү.
Мөн 4000 доллар агаарын бөмбөлгөнд уяж хийсгэсэн, үнэтэй дарснуудыг 00 руу асгадаг гээд олон эгдүйцмээр зургуудаар өөрийн хөрөнгөөрөө бардамнаж алдар нэр олсон гэх @itslavishbitch хэмээх инстаграм айдитай 18 настай хүүг ч нэрлэж болох. Энэ мэтээр сайн, муугаар нь жагсаавал дуусахгүй мэт. Гэвч энэ удаа сайн гэхээсээ бас ч бусдад сургамжтай нэг тохиолдлыг өгүүлсү.
Сүүлийн үед өөрийн гадаад үзэмжийг өөрчлөхийг хүсэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь СЕЛФИ хэмээн Америкийн мэс засалчид онцлож байна. Хүмүүс өөрийгөө сэлфидэх буюу гар утсаараа зургаа авдаг зуршилтай болсноос үүдэлтэйгээр Эрүү нүүр, пластик болон нөхөн сэргээх мэс ажилбар хийлгэх явдал 1.5 жилийн дотор 25 хувиар нэмэгдсэн аж.
Түүний зэрэгцээ "гайхамшигтай" селфи хийх гэсэн аз туршсан үйлдлээсээ болж гамшигт хор уршигт хүрэх их байгаа гэнэ. Жишээлбэл, Мексикийн нэгэн залуу гар буу барьсан зогсолттойгоор селфи хийх гэснээс өөрийнхөө цохонд сум зоож орхижээ. Мөн саваагүй СЕЛФИ хийгчийн болгоомжгүй үйлдлээс автомашинд мөргүүлэх, гэрийнхээ цонхноос унах зэрэг харамсалтай тохиолдлууд гарсан ч баримт бий.
Үүнээс гадна өөрийн нүцгэн селфиг гар утсандаа хадгалж байгаад бусдад алдсанаар, тэрхүү зураг нь цахим ертөнцөөр тарснаас өөрийгээ егүүтгэсэн тохиолдлыг санууштай.
Иймд залуус аа!!! Селфидэхэд учир бий шүү...
эх сурвалж: mnb.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ