Монгол оймс Оросын телевизээр "сурталчлагдав"
Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн хойд хөршийгөө байлдан дагуулж эхэлжээ. Оросууд энэ талаар онигоо хүртэл ярьдаг болсон байна. Оросын 1-р сувгийн алдартай хөтлөгч Иван Ургант энэ талаар нэвтрүүлэгтээ хошигнол бэлдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Алтайн гаалийнхан их том ажил амжуулж, монгол оймсыг хил дээр хураалаа. Хэрэв бид Монголын оймсонд дасчихвал бүр түүнээс хамааралтай болж магадгүй аюултай. Монгол оймсыг нэг л удаа өмсч үзэхэд дасчихдаг гэсэн. Тэгэхээр Монголын оймсон трафик хаагдсан” хэмээн хошигнов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ