Манай тэшүүрчид оюутны ДАШТ-нд оролцоно
Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн 2 дах удаагийн тэмцээн Казакстаны Алмата хотноо энэ сарын 18-22 нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж 2 тамирчин, 1 дасгалжуулагчийг бэлтгэн Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн юм.
Тэмцээнд МУИС-ийн оюутан 18 настай А.Энх-ариун (эм), МУБИС-ийн БТДС-ийн оюутан 19 настай Б.Тулга (эр) нар оролцох бөгөөд дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн явах юм.
Монголын тамирчид 500 м,1000м,1500м,3000м,5000 метрийн болон нийтийн гараа гэсэн 5 зайн уралдаанд өрсөлдөх юм. Монголын залуу тамирчид хувийнхаа болон улсынхаа дээд амжилтуудыг ахиулах зорилт тавьж байгаа аж.
Тус тэмцээнд Норвеги, Итали, Польш, Эстон, Беларус, ОХУ, Кыргызстан, Монгол, Швед, Хятадын Тайвань, Нидерланд зэрэг 20 орчим улсын 150 гаруй тамирчид оролцох юм.
Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээн нь 2012 онд анх Польшийн Закопани хотноо явагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд энэ удаа 2 дахиа болно. Харин 2016 оны тэмцээн Итали улсын Трентино мужийн Басселга ди Пине хотод явагдахаар болжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ