Дэлхийн хамгийн баян тэжээмэл амьтад

XXI зууны хөрөнгөлөг эрхмүүдийн тоонд гэрийн тэжээмэл амьтад багагүй хувийг эзэлдэг байна. Дэлхийд хамгийн баян гэгдэж буй гэрийн тэжээмэл амьтдыг танилцуулья.

Баячуудын тоонд нэрээ үлдээж буй тэжээмэл амьтад зүгээр хэвтэж байгаад хөрөнгөтэй болоогүй. Тэд ч бас өөрсдийнхөө хэмжээнд хөдөлмөрлөсөн. Эздийнхээ хайрыг хүргэж, хөлөнд нь наалдан эрхэлж, нүд рүү нь үнэнчээр ширтэж, цагаа олон хуцаж.

Ийнхүү нөр их хөдөлмөрлөсний үр дүнд эздийнхээ хайрыг татаж, өмч хөрөнгө нэр дээрээ авна. Энэ хөрөнгө нь эздийг нь нас барсны дараа ч гэрээслэлээр баталгаажин өвлөгдөнө.

Тэдэнд тансаг байр шилтгээн, жолоочтой машин, зарц-асрагч нар гээд хэрэгтэй бүхэн байна.

Гэхдээамьтан хичнээн ухаантай байлаа ч тэдний хөрөнгийг хэн нэгэн хүн удирдан захиран зарцуулах хэрэгтэй болно. Тиймээс эзэд нь гэрээслэлдээ амьтдынхаа тэжээгчийг томилж, гэрээний маш нарийн зохицуулалтаар эрхийг нь хамгаалдаг байна.

1. Дөрөвдүгээр Гюнтер, хөрөнгийн хэмжээ: 324 сая доллар

Дөрөвдүгээр Гюнтер аавын хөрөнгийг залгамжилжээ.

Фото: guntherdog.com

Энэхүү овчарка өөрийн эцэг Гуравдугаар Гюнтерээс өөрийн 324 сая ам.долларын хөрөнгийг өвлөн авчээ. Түүний эцэг 1992 онд энэ их хэмжээний хөрөнгийг хайртай эзэн немец язгууртан авгай Карлотта Либенштайны гэрээслэлийн дагуу эзэмших эрхтэй болсон байна. Асрагч нар нь нохойн мөнгийг ариг гамтай хэрэглэж байгаа ба түүнд зориулж Майамид тансаг шилтгээн авсан байна. Энэ нохой Италид бас нэг байртай гэнэ. Үнэтэй байшингуудаас гадна тансаг ховор загварын авто машины цуглуулгатай. Цаг үргэлж дэргэд нь байж хөрөнгийг нь захиран зарцуулдаг хоёр хувийн туслахтай.

2. Шимпанзе Калу, хөрөнгийн хэмжээ 109 сая доллар

Патрисийнбуянаар О’Нил Калу дэлхийн хамгийн баян сармагчин болсон юм.

Фото: Andrew Brown / REX

Калу шимпанзе Кейптаун хотын захын дүүргийнтансагбайранд амьдардаг дэлхийн хамгийн баян сармагчин юм. Түүний эзэн Патрисия О’Нил амьтанд маш их хайртай хүн байсан ба хөрөнгөө хэдэн арван нохой, муур зэрэгт хувааснаас хамгийн их мөнгө Калуд үлдээжээ. Харин саятан авгайн нөхөр усанд сэлэгч Фрэнк О’Нил ганц ч долларгүй үлджээ. Гэрээслэл бичих үед нөхөр нь Сиднейн олимпод оролцож байжээ.

3. Такса Максимилиан, хөрөнгө: 65 сая доллар

Холливудын кинопродюсер Рожер Доркас 2010 онд залуу жүжигчин эмэгтэй Уэнди Дитрихтай гэрлэжээ. Жилийн дараа тэрээр зүрхний шигдээсээр нас барахдаа хамаг хөрөнгөөхайртай нохой Максимилианд гэрээслэн үлдээсэн байлаа. Доркасын бэлбэсэн эхнэр нохойн асрагч болжээ. Хуулийн дагуу Максимилиан нь АНУ-ын иргэн гэгддэг.

4. Блэки муур, хөрөнгийн хэмжээ: 25 сая доллар

Их Британийн Блэкибол дэлхийн хамгийн баян муур юм.Саятан Бен Ри өөртөө хамгийн үнэнч байсан, сайхан ааштай муурандаа энэ их хөрөнгийг өвлүүлжь хамаатан саднаа хоосон орхисон байна.

5. Эм тахиа Жигго, хөрөнгийн хэмжээ: 16 сая доллар

Британийн хэвлэн нийтлэгч Майлз Блэкуэлл буяны үйлс, амьтанд хайртай, шоглоомтой хүн гэдгээрээ алдартай байжээ. Майлзийн гэр бүлийнхэн тэр чанарыг нь нас барснаас нь хойш мэдэрсэн гэнэ. Учир нь тэрээр хөрөнгийнхөө ихэнхийг буяны үйлст, 16 сая ам.долларыг хайртай тахиа Жиггод өгсөн байжээ.

6. Болонка Трабл, хөрөнгийн хэмжээ: 12 сая доллар

Болонка Трабл 12 саяын өв авлаа.

Фото: Cohen Diane / Sipa

Хэд хэдэн буудлын эзэн Америк эмэгтэй Леона Хелмслийг харамчийн хатан хаан гэдэг байв. Тэрээр гэрийнхнийхээ зарлагыг дээд зэргээр хязгаарласан мөртлөө хайртай нохой Траблдаа гар таталгүй 12 сая ам.доллар гэрээслэн үлдээжээ. Мөн дөрвөн сая орчим ам.долларыг буяны санд гэрээслэн хандивласан байна.

7. Лабрадор Флосси, хөрөнгийн хэмжээ 3 сая доллар

Дрю Бэрримор түүний лабрадор Флосси.

Фото: CBS Photo Archive / Getty Images / Fotobank

Лабрадор Флоссихөрөнгөө залгамжлан аваагүй байгаа. Гэхдээ түүний эзэн Холливудын од Дрю Бэрримор нохойгоо гэрээслэлдээ тэмдэглэжээ. Флосси нь гал түймрээс түүнийг аварсан ачтан тул жүжигчин гурван саяаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн хэдэн байгууламжийг нохойдоо өгөхөөр гэрээслэлдээ оруулсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин