Жүдочид Азийн аваргаас зургаан медаль хүртжээ
Азийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонконгод зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн оноогоор гуравдугаар байр эзэлжээ.
Toдруулбал, Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Гэрэлмаа, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан Б.Амартүвшин нар алтан медаль хүртэж, Азийн аварга болсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн.
Түүнчлэн Дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Г.Наранцэцэг, -78 кг-ын жинд хүч үзсэн Д.Одханд нар хүрэл медалийн эзэд болжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ