Холливудын ододтой улаан хивснээ алхсан жүжигчин Б.Амарсайхан эх орондоо ирлээ
Монголын жүжигчдээс хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчин Б.Амарсайхан өнөө өглөө эх орондоо хүрэлцэн ирсэн байна.
"Марко Поло" киноны нээлтийн ёслолд оролцохоор Лондонг зорьж, Холливудын ододтой эн зэрэгцэн улаан хивснээ алхаад эх орондоо ирж байгаа хүүгээ ээж нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр монгол уламжлалаар мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадагтай угтсан байна.
Мөн жүжигчин Амараагийн охид болон гэр бүлийнхэн, ойр дотныхон нь түүнийг угтаж, баяр хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ