Эрчүүдээр “эзэгтэйн” ажил хийлгэх нь муу юу?
Хэрвээ гэр бүлийн ажил үүргийн “сонгодог” хуваарилалтыг өөрчлөн эрчүүдээр зөвхөн хүүхэд асрах, хоол ундаа бэлтгэх зэрэг гэр орны ажил хийлгээд байвал тодорхой хугацааны дараа түүний сэтгэхүйд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэрээр төрөлхийн дайчин, зоримог шинж чанараа алдаж үгэнд оромтгой, дуулгавартай болдог байна.
Судалгаанд байгалийн жам ёсны эсрэг явсан эрчүүдийн бэлгийн чалх илт буурдаг болох нь тогтоогджээ. Энгийн үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа тэд жирийн сексэд сонирхолгүй болж, эмэгтэй хүнтэй нэг оронд зүгээр л хамтдаа унтдаг хүн болж хувирдаг байна.
Эрчүүд гэр бүлийн ажилд тусалдаггүй, телевиз үзээд, эсвэл сонин бариад хэвтчихдэг гэж эмэгтэйчүүд гомдоллох нь бий. Гэтэл эмэгтэй хүнд тааламжтай байж болох зүйл эр хүний хувьд маш муу нөлөөтэй байх жишээтэй. Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ.
Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ