Энэтхэгийн боксчин Азийн наадмын медалиа буцаан авчээ

Өнгөрсөн намар БНСУ-ын Инчёон хотод Азийн спортын их наадам болж өнгөрсөн. Энэхүү наадмын үеэр шүүгчид зарим спортын төрөлд эзэн орны тамирчдад ялалт өгсөн маргаан дэгдээсэн юм.

Үүний тод жишээ нь эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д Энэтхэгийн тамирчин С.Деви нутгийн тамирчин Пак Жи На-тай учраа таарч илт давуу тоглолт үзүүлсэн хэдий ч шүүгчид БНСУ-ын талд гар өргөсөн учир С.Деви булхайтай шүүлт болсон хэмээн медалиа зүүхээс татгалзсан юм.

Медалиа зүүгээгүй үлдлийг нь спортыг, Азийн наадмыг хүндлээгүй хэмээн Энэтхэгийн тамирчинг Чежүд болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг нь Олон улсын сонирхогчдын боксын холбоо хассан аж.

Харин саяхан Энэтхэгийн тамирчин Азийн наадмын хүрэл медалиа хүлээн зөвшөөрч, буцаан авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ