“Нэг монгол, Нэг нүүдэл” тэмцээн болж байна

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар “Нэг монгол, Нэг нүүдэл” багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна.

Энэ спортыг олон нийтийн дунд өргөнөөр түгээн дэлгэрүүлэх, тамирчдын чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд уг тэмцээний зорилго оршиж байгаа аж. Тэр тусмаа Монголын шатарчдын туршлага, ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэмцээнийг багийн төрлөөр хийхээр болсон байна.

Тэмцээн багийн таван төрөлд болох бөгөөд “Шатрын спорт дэмжигч”, “Олон улсын цолтой тамирчин”, “Дотоодын цолтой тамирчин”, “Эмэгтэй тамирчин”, “Өсвөрийн буюу 12 нас хүртэлх хүүхдүүд” гэсэн ангилалд баг тус бүр таван гишүүнтэйгээр нүүдэл хийх аж. Тэмцээний ялагч баг 2.5 сая төгрөгийн шагналтай бол, II, III байр эзэлсэн багийг тус бүр 1-1.5 сая төгрөгөөр тус тус урамшуулах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ