УИХ-ын гишүүд ажилчдынхаа уурыг хүргэжээ
Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцэхгүйн улмаас үүссэх асуудал маш их. Түгжрэл, уур бухимдал зэргээс эхлүүлээд зогсоолгүйн улмаас зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьж ачуулна. Энэ мэтчилэн хүндрэл их. Тэгвэл энэ хүндрэл УИХ-ын гишүүдэд ч тулгарчээ. Эрхэм гишүүд Төрийн ордны хашаанд автомашины зогсоол олдохгүй боллоо хэмээж, үүнийг шийдэх “лүндэн” буулгасан бололтой. Энэ дагуу ч Төрийн ордоны баруун талыг тэр чигт нь эрх гишүүдэд суллаж өгчээ. Тиймээс ч тэд их “додгор” байгаа бололтой.
Харин Төрийн ордонд ажиллаж буй 1000 гаруй хүн ихэд бухимдалтай байгаа ажээ. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан болоход ирэхгүй. Ирц хүрэлцэхгүй хэмээн хуралдааныг хойшлуулдаг атал, ийнхүү эрхээ эдэлж байна хэмээн “дураараа загнаж” байгаад тэд ийнхүү бухимдажээ.
Харин Төрийн ордоны зүүн талд машин нь багатахгүй, хэн түрүүлж ирсэн нь зогсоолтой болох нь. Ёстой л“Улаанбаатарт автомашинаа зогсоох зогсоол олсон хүн чоно агнаснаас хиймортой” гэх үг тэдэнд зориулагдсан мэт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ