Өсвөрийн жүдоч Б.Уранбилэг ази тивийн аварга болжээ
Жүдо бөхийн залуучуудын болон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг хотноо үргэлжилж байна.
Энэхүү тэмцээний эхний өдөр охидын +70 кг-ын жинд барилдсан "Ирээдүй-Одод" сургуулийн тамирчин Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо.
Харин хөвгүүдийн 55 кг-ын жинд барилдсан "Женко" клубын тамирчин Б.Баяраа, охидын 70 кг-ын жинд хүч үзсэн Төв аймгийн харьяат, "Боржин" дэвжээний тамирчин М.Даваасүрэн нар мөнгөн медаль хүртсэн байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй баг тамирчиддаа баяр хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ