“Манчестер Юнайтед” зургаа дараалж хожлоо
Английн премьер лигийн 16 дугаар тойргийн үлдсэн хоёр тоглол өчигдөр боллоо. Энэ тойрогт хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Манчестер Юнайтед” клуб талбай дээрээ “Ливерпүүл”-тэй тулсан. Английн хамгийн агуу түүхтэй хоёр багийн тоглолтод “Улаан чөтгөрүүд” өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авч, улирлын 31 дэх оноогоо авлаа.Ингэснээр “Сити”-гээс таван оноо алдаж байгаа юм.
Тоглолтын 12 дахь минутад Рүүни гоолдож, тооны харьцааг нээсэн.Улмаар 40 дэх минутад Мата нэгийг нэмж, тэргүүллээ баталгаажуулах нь тэр.Харин 71 дэх минутад Ван Перси гоолдсоноо эцсийн цэгийг нь тавьсан юм.Тэгвэл хожигдсон “Ливерпүүл” 21 оноотой хэвээр үлдэж, 10 дугаар байрт бичигдэж байна.
Бусад тоглолтын үр дүн
Соунси 1-2 Тоттенхэм
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ