Ватиканы хамба лам Далай ламтай уулзахаас татгалзав
Ромын хамба Франсис Дэлхийн буддын шашны тэргүүн Далай лам Данзанжамцтай уулзахаас татгалзжээ. Италийн Ром хотноо айлчилж буй XIV Далай лам Франсис хамбад уулзах хүсэлтээ илэрхийлсэн аж. Гэвч Ватиканы зүгээс Далай ламын хүсэлтийг хүндэтгэж буй боловч Франсис хамба ямар ч Нобелийн энх тайвны шагналтантай уулзах боломжгүй гэсэн хариу өгчээ.
Үүнээс өмнө 2006 онд Далай лам өмнөх хамба XVI Бенедиктэй уулзаж байсан аж. Ватикан Далай ламын хүсэлтийг буцаасан нь Хятадтай харилцаагаа муутгахыг хүсээгүй хэмээн ажиглагчид дүгнэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ