Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд

Энэ бол уйлах, инээхийн завсраар үргэлж талархан санаж байх үгнүүд. Ийм сургаалийг ээжээс өөр хэн ч хэлэх вэ дээ? Ээжтэйгээ цуг уншаад инээгээрэй, ээжийнхээ “хөөрхөн явдлыг” нэмээрэй!

Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан:

«Та хоёр бие биенээ алмаар байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна»

Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:

«Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!»

Бас логиктой сэтгэхийг заасан:

«Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!»

Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан:

«Одоохон орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!»

Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан:

«Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!»

Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан:

«Наад амаа хамхиад хоолоо ид!»

Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан:

«Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!»

Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан:

«За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа...»

Өөрийгөө анагаах шидийг заасан:

«Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм»

Маш уян хатан байхад сургасан:

«Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!»

Зайнаас мэдрэх увидаст сургасан:

«Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!»

Өндөр болгох эрдмийг заасан:

«Ногоо идэхгүй бол өсдөггүй юм»

Надад генетикийн үндсийг заасан:

«Аавынхаа аль мууг дуурайх юм даа!»

Биеэ зөв авч явахыг заасан:

«Эцэг шигээ аашлахаа боль!»

Байж болшгүй юманд итгэхийг сургасан:

«Би чамайг нэвт шувт харж байна шүү»

Бүх юмыг эерэгээр харахыг заасан:

«Гэр гэж нохойн хороо!»

Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн:

«Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!»

Аливааг бодитоор хүлээн авахад сургасан:

«Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!»

Бусдад атаархахгүй байхыг заасан:

«Чи бол сайн аав ээжийн хажууд жаргаж байгаа хүн, ингэж чадахгүй байгаа хүүхдүүд дэлхий дээр хэдэн саяараа бий!»

эх сурвалж: viva.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин