Заан хамраараа уйлдаг
Та аяллынхаа цүнхийг үүрээд Азийн орнуудыг зорьж явна уу. Харин энд нэг зүйлийг онцлоход, Энэтхэг, Шри-Ланк, Индонези, Вьетнам, Тайланд, Лаос, Хятад, Малайз, Бутан зэрэг аялахад таатай олон улс бий. Эдгээр орон өөр, өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, зан үйлтэй. Гэхдээ нэг л төстэй зүйл бий. Тэр бол хүчирхэг зааны ертөнц юм. Лагс том биетэй ч өрөвчхөн сэтгэлт энэ амьтан Энэтхэгийн ард түмний шүтээн. Учир нь тэдний шүтдэг “Ганеша” бурхан заан толгойтой юм. Мөн далбагар чихтэй энэ амьтныг энэтхэгчүүд “Хамгийн ухаантай нь” хэмээн дээдэлдэг. Дэлхийн ихэнх улс, үндэстэн зааныг эв найрамдал, амар амгалангийн бэлгэдэл болгон хоймортоо залдаг. Харин Азийнхны хувьд, заан нь мэргэн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд тэд ой тогтоолт сайн, ухаантай. Үнэхээр ч заан гайхалтай ой ухаантай, юуг ч мартдаггүй. Хэрэв зааныг хэн нэгэн гэмтээвэл энэ гашуун дурсамж ой тойнд нь маш удаан хугацаанд хадгалагддаг аж. Үүний хэрээр өөрт нь сайн хандсан нэгнийг заан ямаг санаж явдаг.
Зааны ертөнцөд эхийн эрхэт ёс давамгайлдаг. Тэд сүрэглэн амь дардаг бөгөөд сүргийг турш лагатай эмэгчин заан толгойлно. Тэр ч утгаараа сүргээ хамгаалах, шим тэжээл сайтай газарт бэлчээрлэх, аюулаас хамгаалах зэргийг нас тогтсон эм заан бусдадаа зааварладаг байна. Ус уух, хоол тэжээлээ идэх, идээшлэх гэхмэтчилэн зааны үйлдэл бүхэн сүргийн толгойлогчийн хяналтад байдаг. Сүрэгт нас бие гүйцсэн эм заан, тугалнууд бий. Харин эрэгчингүүд нь ганцаар амьдрахыг илүүд үздэг бөгөөд 15 нас хүрэв үү, үгүй юү сүргийг орхин оддог гэнэ. Эрийн цээнд хүрсэн заануудыг эмс нь гадуурхаж эхлэх бөгөөд тэд хэсэг хугацаанд сүргээ бараадан амьдарна. Гэсэн ч байдал нааштайгаар эргэхгүй тул ганц бие бусад эр заануудыг даган үүрд оддог нь тэр. Ээж заан бүх насаараа зөвхөн эм тугалаа хайрлаж, халамжилдаг. Тэгвэл эр тугал нас биед хүрсэн л бол эхийнхээ хараа хяналтаас хасагдана. Хүний хэлээр бол ээж заан эр тугалдаа хайргүй аж. Тиймээс эхдээ гомдсон эр заанууд ааштай, догшин байдаг. Гэвч тэд цаг үргэлж догшин, бардам байж чаддаггүй. Эр амьтан болсон л хойно орооны цаг болоход эм зааныг царайчилж, нүүр өгтөл нь хэчнээн ч өдрөөр дагана. Энэ үед тал, талаас цугласан эр заануудын аймшигт тулаан болдог бөгөөд байгалийн хуулиар хэн дийлсэн нь таалагдсан эм зааныг өөрийн болгоно. Харин эм зааны ороо тийм ч амархан ордоггүй. Шархдаж, бэрттэлээ зодолдож, арай ядан бусдыг дийлсэн эр заан эмийнхээ нуруун дээр урт хошуу гаа тохчихоод ороо нь ортол эргэлд дэг гэнэ. Гэвч эм заан нэ лээд хол гүйсний эцэст ороо нь орно. Хос зааны ороо орсноос хойш бүтэн 22 сарын дараа бяцхан тугал хорвоод мэндэлдэг. Дөнгөж төрсөн зааны тугал дунджаар 120 кг жинтэй байна. Эм заанд аз таарвал хоёр тугал төрүүлдэг. Гэхдээ түүнийг төрөхийг хүлээх махчин араатнуудад тугалаа алдахгүйн тулд аль болох хөл дээр нь хурдан босгохыг хичээнэ. Гэвч төрөх гэж байдаг тэнхээгээ барсан эх дөнгөж төрүүлсэн тугалаа хошуугаараа өргөж, туниа муутай хөлийг нь хэд, хэдэн удаа хөрсөн дээр тавиулс ны эцэст тугал хөл дээрээ арай ядан тэнцэнэ. Эх заан ганц, хоёр алхаад суун тусах тугалаа шантралгүй өргөж, босгож, түлхсээр араатнуудаас холдуулахыг яарна. Энэ үед арслан, ирвэс, бар зэрэг махчид дайр вал тэнхээгүй болсон эх хэчнээн хичээгээд ч тугалаа аварч чаддаггүй аж. Гэхдээ дөнгөж төрсөн тугал далбагар том чихтэй, хэтэрхий урт хошуутай бол эхдээ гологддог. Хэрэв эх заан тугалаа голбол урт хошуугаараа түүнийг түлхэж өнхрүүлсээр голын усанд живүүлдэг хатуу сэтгэлтэй амьтан. Заан анхны тугалаа 10 настайдаа төрүүлдэг. Бяцхан тугал эхээс төрөөд гурав хоногийн дараахнаас гуйвж, дайвалгүй алхаж, тав хоноод эхийнхээ урд, хойно орж гүйнэ.
Байсхийгээд л эхийнхээ хөхийг үмхэх ховдог бяцхан заанууд өдөрт 30-40 кг хоол, тэжээл иддэг гэнэ. Тэд 2-3 нас хүртлээ эхийнхээ сүүгээр хооллодог. Тэдний идэх хоолны хэмжээ өдөр, өдрөөр нэмэгдэнэ. Харин нас бие гүйцсэн заан өдөрт 130-150 кг төрөл бүрийн өвс, навч, жимс, ургамлын үндэс, холтос, дал модны навч иддэг. Тэдний хамгийн чухал эрхтэн бол хошуу. Зааны хошуу үнэндээ урт хамар юм. Урт хамраараа үнэрлэх, амьс галахаас гадна бүрээдэх, уух болон хоол хүнсээ барих гар болгон ашигладаг. Хошуу нь 100 мянга гаруй булчинтай. Тэрхүү булчингуудынхаа ачаар бүхнийг амжуулна. Заан бараг унтдаггүй. Их унтлаа гэхэд л хоногийн 3-4 ца гийг модны сүүдэрт зүүрмэглэж өнгө рүүлнэ. Бусад цагт нь идэш тэжээлээ хайн бэдэрч, бие бие рүүгээ ус шүршин зугаацна. АНУ-ын Ка лифорни мужийн Сан-Диего хотын амьтны хүрээ- лэнгийн судлаачид заанууд хоо рондоо ярьдгийг тогтоосон байдаг. Эрдэмтдийн баг заанаас гарах сонсогддоггүй нууц авиаг судлахын тулд амьтны хүрээлэн дэх найман заанд мэдрэмжтэй микрофон болон мөрдлөгийн GPS систем байрлуулжээ. Үүний дараа судлаачид тэдгээр амьтны хөдөлгөөнтэй холбоотой гарч байгаа авиаг илрүүлж чадсан байна. Тэр ч бүү хэл энэ судалгаагаар сүрэг дэх эмэгчин заануудын дунд зэрэг зиндаа байдаг нь ажиглагджээ. Тэд маш нам давтамжтай авиагаар “ярьдаг” бөгөөд түүнийгээ 10 хүртэлх километрийн зайнаас сонсох чадвартай байдаг аж. Сүрэг доторхи хээлтэй заан тугаллах гэж байгаагаа бусдадаа мэдэгдэж, махчин амьтан ойртон ирж байгааг хүрхрэх чимээгээр анхааруулна. Заан 50-70 наслах ба хамгийн өндөр насалсан нь 82 хүрсэн гэх тэмдэглэл бий. Эм заан үхэхээ зөнгөөрөө мэдэрдэг гэнэ. Тэд үхэхээсээ хэд хоногийн өмнө биеэ бэлтгэдэг болохыг Кенийн Амбоссели үндэсний хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Тэд зааныг “Их ухаантай төдийгүй нинжин сэтгэлтэй, өрөвч амьтан” гэж дүгнэсэн аж. Сүргийн хэн нэгэн нь гэмтэж, өвдвөл бүгд түүнд ямар нэгэн зүйлээр тусалдаг байна.
Дэггүй тугалнууд ч чадлынхаа хэрээр навч, үндэс зөөн хүнд байдалд орсон зааныг халамжилна. Заанууд хорвоод цөөхүүлхнээ гэдгээ мэдэрдэг юм шиг бие биенээ хайрладаг аж. Цөвүүн цаг тохиоход сүргийн толгойлогч хэн нэгэнд халаагаа өгдөг бол жирийн заанууд нь тугалтайгаа өдөржин тоглож, бусдаасаа хором ч холддоггүй. Харин эр заан хаа нэгтээ гиюүрэн зогсож, усны толио, уулын гүнээс хаашаа ч хамаагүй цоо шир тэн хэдэн өдөр болно. Тэд эр, эм ялгаагүй угаас үрчгэр, өнгө зүс, царай муутай. Арьс нь улам атирч, жижигхэн нүднийх нь гал цог унтран том биенээс цаашгүй амьтан болж хувирдаг. Гэхдээ заан ийм дүрээр олон өдөр болдоггүй бөгөөд том мод өмхрөн унадагчлан тэд тоос манарган газарт ойчдог гэнэ. Ингэж унасан заан дахин хэзээ ч босож ирэлгүйгээр сүргээ үүрд орхидог. Эр заан, ер нь зааны сүргийн аль нь ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн заантай таарвал заавал салах ёс гүйцэтгэнэ. Тэд үхсэн зааны өмнө мэхийн элдэв араатнаас биеийг нь хамгаалан хэсэг зогсдог. Ингэж зогсох зааны хамраас зай завсаргүй ус дуслах нь бий. Судлаачдын ажигласнаар, зааны нүднээс нулимс гардаггүй бөгөөд гашуудаж, зовсон үед нь хамраас нь нулимс аятай том, том дуслууд бөмбөрч, толгой бөхийн зогсдог байна. Харин сүргийн толгойлогч цувааг тэргүүлэн хөдлөхөд бусад нь амьгүй хэвтэх заанаас харцаа арай ядан салгаж, цуваандаа орон гэлдэрдэг. Гэвч хэд хоногийн дараа сүргийн толгойлогч эргэн ирж, үхсэн зааны араг яс үлдсэн эсэхийг шалгах тохиолдол ч байдаг аж.
Эх сурвалж http://www.info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ