Хоол хүнсний тухай хамгийн “хачирхалтай - 11” хууль

Хууль дүрэм улс оронд зайлшгүй байх ёстой ч зарим газар ойлгоход бэрх “хэтрүүлэгтэй” хуулиуд бас байх юм. Уншигч та бүхэнд Сингапур болон АНУ-ын муж улсуудад үйлчилдэг “Хоол хүнсний тухай” хамгийн хачирхалтай бөгөөд хөгжилтэй ч гэж хэлж болохоор 11 хуулийг танилцуулъя.

РИВЕРСАЙД (КАЛИФОРНИ)

Хоолны цүнхээ оройн 11 цагаас шөнийн 1 цагийн хооронд гудамжаар барьж явахыг хориглоно.

КАЛИФОРНИ

Ваннанд орж байхдаа жүрж идэж болохгүй.

БОСТОН (МАССАЧУСЕТС)

Сүмд самар идвэл хуулийн хариуцлага тооцно.

КЕНТАККИ

Арын халаасандаа зайрмагаа хийвэл нэг шөнийн турш цагдан саатуулна

ЮТА

Сүү уухгүй байх нь хууль зөрчсөн үйлдэл.

ГЕЙНСВИЛЛ (ЖОРЖИА)

Тахиаг сэрээгээр идэх нь хууль бус бөгөөд заавал гараараа идэх ёстой.

СИНГАПУР

Олон нийтийн газар бохь зажлахыг 20 жилийн өмнөөс хориглосон.

МАРИОН (ОХАЙО)

Ухарч алхангаа донат идвэл хуулиар шийтгэнэ.

МАССАЧУСЕТС

Гашуудлын ёслолд оролцож буй хүн өглөөний цайндаа гурван зүсэм хачиртай талхнаас илүү юм идэж болохгүй.

АЛАБАМА

Төмөр зам дээр давс асгавал цаазаар авах ял онооно.

УОТЕРЛУ (НЕБРАСКА)

Үсчид өглөөний 7 цагаас бага үд эхэлтэл сонгино идэхийг хуулиар хориглоно.

эх сурвалж: bunny.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин