Манай улсын 17 тамирчин тэтгэлэгт хамрагджээ
Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-дэ-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлэхээр болжээ. “Рио-2016” олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагдсан байна.
Тус тэтгэлэгт МҮОХ-ноос Спорт хороодын хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн анкетийг ОУ-ын Олимпийн хороонд илгээснээс 17 тамирчин тэтгэлэгт тэнцэж, олимпийн тэтгэлэг хүртэх эрхтэй болсон байна.
Тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргасан болон допингийн төрлийн бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдолд тэтгэлгээс хасагдах юм байна.
Жүдо бөхийн төрлөөр: ШТТ С.Ням-Осор, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртсэн
Чөлөөт бөхийн төрлөөр: МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт тэнцсэн байна.
Боксын спортоор: ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг Б.Чинзориг нар тэтгэлэгээ гардсан.
Буудлагын төрлөөр: Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам,
Байт харвааний: Ж.Гантөгс, Б.Урантунгалаг,
Хүндийг өргөлтийн спортоор: М.Анхцэцэг,
Хөнгөн атлетик тамирчин: ОУХМ Б.Мөнхзаяа нар шалгаруулаг тэнцжээ.
Эдгээр тэтгэлэгт хамрагдсан тамирчид улирал бүр 1000 америк доллар авах юм. Мөн тэтгэлэгт дасгалжуулагчид, спорт холбоо ерөнхий нарийн бичгийн дарга нар хамрагддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ