Жонни Депп Кэйт Миддлтоныг өөрийн болгов

Энэ оны 11 дүгээр сард Америкийн Пегас гэдэг нэртэй нэрт уран зураач Faith Inc. уран зургийн галлерейн ханан дээр Кэмбрижийн гүнгийн авхайн нүцгэн зургийг урласан билээ.

Зураач эр чармай нүцгэн Кэйт Миддлтоныг жирэмсний сүүлчийн үед байгаагаар нь цүдгэр гэдсэн дээрээ хааны титмийг тавиастайгаар дүрсэлжээ. Дор нь зураач эр “Хаан ширээний төлөөх тэмцэл” гэж бичсэн аж. Энэ урлагийн бүтээл бухимдагчдыг төрүүлээд зогсохгүй бишрэгчдийг ч дагуулжээ.

Биширсэн хүмүүсийн дотор Холливудын жүжигчин Жонни Депп байсан гэнэ. “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны 51 настай од уг бүтээлийн гэрэл зургийг зураачийн дөрвөн бүтээлийн хамт худалдаж авахаар шийджээ.

Өдгөө Деппийн цуглуулгад Хатан хааны гэр бүлтэй холбоотой хэд хэдэн уран зураг байгаа бөгөөд шинэ бүтээлүүдийг Жонни 40 мянган доллараар худалдаж авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин