Бодибилдингийн ДАШТ-нд манай тамирчид амжилттай оролцож байна

Энэтхэгийн Мумбай хотноо бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжсээр байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд Атлетик бодибилдингийн төрөлд өрсөлдсөн манай улсын тамирчин Г.Жамц мөнгөн медаль хүртсэн байна. Тэгвэл 55 кг жинд өрсөлдсөн Ч.Мянганбилэг хүрэл медалийн болзол хангажээ.

Ингэснээр манай баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болж байгаа юм.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ