Гэр бүл судлаач Л.Нарантуяа: Олны өмнө ингэж палхийтэл хэлдгээ больё
Сүүлийн үед сонин сэтгүүлийн хуудаснаа заларч, телевизүүдийн нэвтрүүлэгт уригдах нь ихэссэн гэр бүл судлаач Л.Нарантуяа олны зүгээс сайн, муу үгс цөөнгүй сонсож байгаа. Гэр бүлийн амьдралын үнэ цэнэ хийгээд алдаа оноог элдэв чимэг хачиргүйгээр үзэгч уншигчдад хүргэхийг эрмэлзсэн түүний ярианд авах юм ч бий, бас гээх зүйл ч олон байдаг.
Тэгвэл сүүлийн хэд хоног цахим ертөнцөд шуугиан тариад байгаа түүний хатуухан үгтэй энэхүү “хөрөг” олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртжээ. Харин эрхэм гэр бүл судлаач эмэгтэй маань хариу тайлбар хийхдээ “Нийгмийн сэтгэл зүйгээс нэлээд тасарсан өөрийн дотоод ертөнцийн өсөлтөөр ч юм уу. Хяналтгүй яриа хийснээс ийм байдал үүслээ гэж бодож байна. Миний үгийг хүн бүр над шиг ойлгохгүй шүү дээ. Би яасан гэнэн, тэнэг хүн бэ. Байнга харилцдаг, чин сэтгэлээсээ харилцсан 29 мянган хүнтэйгээ ярьж байгаа мэтээр муу юм бодолгүй нээлттэй ярьсан байна. Би их сэтгэлийн гүнд байдаг асуудлыг судалдаг. Түүнийг нээж гаргаж ирдэг уурхайчин шиг хүн болохоор их ширүүн багажаар, энгийн эгэл төрх байдлаар нь палхийтэл хэлчихжээ. Ингэж болохгүй гэдгээ ухаарч авлаа. Ерөөсөө олон нийтийн телевизээр ингэж палхийтэл хэлдгээ больё. Олон охид бүсгүйчүүд минь намайг буруугаар ойлгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ