Драмын театрын залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш зоосонд “хайртай” гэв

МҮОНТ-ийн олон ангит “Амьдрал чиний төлөө” киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш өдгөө Улсын драмын эрдмийн театрт харьяалагдаж буй. Театрын сайхан залуучуудын нэгд зүй ёсоор тооцогддог тэрбээр урлагийн салбарт авьяас чадвараараа хаана ч гологдохгүй гэдгээ харуулж чадсан гэлцдэг. “Manhunt International-2010” буюу олон улсын сайхан залуу шалгаруулах тэмцээнд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш эх орноо төлөөлөн оролцож байсан гэдгийг уншигчид маань санаж байгаа биз ээ.

Загварын тайзнаа алхаж, реклам сурталчилгаанд тоглохын сацуу бодибилдингээр хичээллэдэг авьяаслаг залуу маань урьд нь хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байжээ. Олны анхааралд төдийлөн өртөх дургүй даруухан жүжигчин маань нэгэнтээ “Зураг хөрөг маань сонин сэтгүүлд гарч, багагүй танигдаад ирэхээр “Энэ их мөнгөтэй хүн байх” гэж хүмүүс боддог юм шиг ээ.

Гэтэл надад бусадтай адилхан халаас хоосон явах үе зөндөө л тохиолддог. СУИС-т сурч байхдаа би жирийн нэг оюутан байсан. Сургуулиа төгсч, ажил хийгээд ирэхээр бүх зүйл толгой дээр буусан мэт хэцүү л санагддаг юм байна. Санхүүгийн тал дээр дутагдаж гачигдах зүйл гаралгүй яахав. Гэхдээ залуу хүн мөнгөгүй байх нь гутамшиг биш.

Мэдлэггүй байх нь гутамшиг шүү дээ” хэмээн ярьсан удаатай. Янз бүрийн брэнд “шүтэж”, элдэв шошго цуглуулах дургүй гэдгээ илэрхийлсэн Г.Дөлгөөн-Аюуш харин зоос цуглуулах дуртай аж.


Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин