Боксын эмэгтэй тамирчдыг шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ
Монголын боксын холбоо энэ сарын 2-нд болсон хурлаараа нэлээд хэдэн анхаарал татсан шийдвэр гаргасан байна.
Боксчин Х.Энхдэлгэрийг бүх насаар нь сонирхогчдын бокс тоглох эрхийг нь хассан бол эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог УХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ нар хөөгджээ.
Тамирчид Чэжүд болсон ДАШТ-д багийн дасгалжуулагч Б.Энхтайваны ур чадварыг голон, хэл ам таталж байсан, үл хүндэтгэсэн гэсэн шалтгаанаар хөөгдсөн байна.
Монголын шилдэг гурван тулаанч бүсгүйчүүд дасгалжуулагчаа голсон шалтгаанаа Б.Энхтайван тамирчидтайгаа бүдүүлэг харилцдаг, зан харьцааны асуудалтай хэмээн гомдолсон байна.
Иймээс тэднийг шигшээ багаас хассан бөгөөд тэмцээнд оролцохыг хүсвэл өөрсдөө зардлаа гаргах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ